Хятад болон Францын төрийн ТЭРГҮҮНҮҮДИЙН дээд хэмжээний уулзалт эхэллээ

2018 оны 1 сарын 09

Arslan.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг даваа гарагийн орой буюу өчигдөр орой хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр  Ши Жиньпин хэлэхдээ “Мао Зэдун дарга, Францын генерал Шарль де Голль нар 1964 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох түүхэн шийдвэр гаргасан. Тэдний энэ шийдвэр нь тухайн үеийн дэлхийн хэв маягийг өөрчлөөд зогсохгүй дэлхийн өнөөгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Шинэ эринд бид Хятад-Францын харилцааны гэрэлт ирээдүйн төлөө түүхэн харилцаагаа эрхэмлэж, зөв замаар явах хэрэгтэй” гэжээ. Мөн “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Франц улстай хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхэд Хятад улс хэзээд бэлэн байна" гэжээ.

Arslan.mn

Харин Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Бүс ба Зам” санаачлагын хүрээн дэх төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлэхийн сацуу “Олон улсын өмнө тулгамдсан асуудлууд, тухайлбал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд манай хоёр улс хамтран ажиллах нь чухал” гэжээ.

Францын Ерөнхийлөгч Э.Макрон нь гурван өдрийн төрийн айлчлалаар Хятад улсад өчигдөр хүрэлцэн очсон юм. Тэрбээр Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн төв Си-ань хотод хагас өдөр саатсаныхаа дараа өчигдөр үдээс хойш Бээжинд хүрэлцэн очсон байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52081
0 эможи
keyboard_arrow_up