Хоёр Солонгосын уулзалт эхэллээ

2018 оны 1 сарын 09

Хоёр жил орчим хугацаанд завсарласны эцэст Хойд ба Өмнөд Солонгосын албан ёсны уулзалт өнөөдөр хилийн Панмунжом тосгонд эхэлж байна.

 

Уулзалт хэлэлцээрийн гол сэдэв нь ирэх сард болох Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгосын төлөөлөгчдийг оролцуулах тухай байх юм.

Уулзалт Улаанбаатарын цагаар 9:00 цагт эхэлж байгаа. Өмнөд Солонгосын төлөөлөгчид 7:46 цагт уулзалт болох газар ирсэн байна. Харин Хойд Солонгосын төлөөлөгчид 8:30 цагт хоёр Солонгосын хилээр нэвтэрч Панмунжомд иржээ.

Пёнчаны Олимпийн наадамд Хойд Солонгосын албаны хүмүүс, тамирчдыг оролцуулж чадвал талуудын харилцаа сайжрах эхний алхам болно гэж Сөүлийн албаныхан мэдэгджээ.

Олон хүний итгэл найдвар, хүлээлт байгаа тул бид яаралгүй, тайван яриа хэлэлцээрийг өрнүүлэх болно гэж тэд бас мэдэгдсэн юм. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ оны эхний өдөр шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ Өмнөд Солонгостой уулзалт хийх санааг дэвшүүлсэн.

Үүний дараа Өмнөд Солонгос хариу хүсэлт явуулснаар өнөөдрийн уулзалт эхэлж байгаа юм.

Уулзалт хэлэлцээрийг хоёр талын Солонгос хоорондын харилцааг хариуцсан албаны хүмүүс ахалж байна.

 

Эх сурвалж: Korea Herald

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52053
3 эможи
keyboard_arrow_up