Иран улс бага ангид Англи хэл заахыг хориглолоо
Иран улс Англи хэлийг “Барууны соёлын түрэмгийлэл” хэмээн үзэж, бага ангийн сурагчдад Англи хэлний хичээл заахыг хориглолоо. Тус улсын Боловсролын сайд “Бага ангийн сурагчдын Исламын боловсролыг сайжруулж, Перс хэлний чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах болно” гэжээ.
Иранчуудын хувьд Англи хэлийг тун чухал чадвар гэж үздэг учраас хүүхдүүдээ сургах сонирхол их байдаг аж. Тиймээс дунд ангиас буюу 12 настайгаасаа хүүхдүүд гадаад хэл сонгон суралцахдаа ихэнх нь англи хэлийг сонгодог учраас зарим сургуулиуд бага ангиас нь энэ хичээлийг сонгон үзэх боломжтой болгожээ.
Боловсролын яамны нарийн бичгийн дарга Мехди Навид Адхам “Бага ангийн сурагчдад гадаад хэл заах нь зохимжгүй. Түүнчлэн хичээлийн бус цагаар англи хэл заахыг ч зөвшөөрөхгүй” гэсэн байна.
Эх сурвалж: BBC









