Сидней хотод сүүлийн 80 жилийн хугацаанд тохиолдоогүй их халуун болжээ
2018 оны 1 сарын 08
Австралийн томоохон хот Сиднейд өчигдөр буюу Ням гарагт агаарын хэм Цельсийн 47.3 хүрсэн нь 1939 оноос хойш тохиосон хамгийн өндөр халалт болжээ.
1939 оны зун тус хотод Цельсийн 47.8 хэм хүртэл халсан байна.
Мөн Сидней хот өчигдөр дэлхийн хамгийн халуун цэгт тооцогдож байсныг The Sydney Morning Herald сонин мэдээлжээ. Иргэдийг шингэн зүйл их ууж, гадаа гарахгүй байхыг эрх баригчид анхааруулсан байна.
Эсрэгээрээ энэ өдрүүдэд АНУ-ын зүүн хойд хэсэгт цас орж, ойрын жилүүдэд үзэгдээгүй хүйтрэлт болж байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
52014
0 эможи