Доналд Трампын тухай ном 24 цагийн дотор борлуулалтаараа тэргүүлжээ
2018 оны 1 сарын 04
Сэтгүүлч Майкл Вулф АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Цагаан ордонд өнгөрүүлсэн нэг жилийн ажил, амьдралын талаар “Гал ба хилэн: Трампын Цагаан ордон дотор” нэртэй ном бичжээ.
Тус ном нь хараахан худалдаанд гараагүй байгаа ч цахим орчинд 24 цагийн дотор борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн аж.
Номыг Доналд Трампын тусгай зөвшөөрлөөр 18 сарын хугацаанд Цагаан ордонд хүссэн цагтаа орж гарч, судалгааны ажил хийсний үндсэн дээр бичиж дуусгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51865
0 эможи