Фото: Шинэ жилээр байгалийн хүн төрөлхтөнд барьсан бэлэг
Канадын Онтарио муж болон АНУ-ын Нью-Йорк мужийн хилд орших Ниагара хүрхрээний ойр орчин энэ өвөл Нарния туужид гардаг мөсөн хот адил харагдаж байгаа нь байгалиас хүн төрөлхтөнд шинэ жилийн баярын бэлэг барив уу гэлтэй байна. Сая сая хүн өвлийн амралтаараа энд ирэхээр төлөвлөдөг.
Ниагар хүрхрээ нь Эри нуураас Онтарио нуур уруу урсдаг. Торонтогоос баруун урагш 120 км, Баффалогоос зүүн хойш 27 км-т оршдог. Энэхүү хүрхрээ нь баялаг усны нөөц болон хүч, үзэсгэлэнт тогтцоороо алдартай. Хүрхрээ нь тийм өндөргүй ч өргөн хэмжээтэй ба урсацын хэмжээгээр Хойд Америкт хамгийн томд орно.
Ниагара хүрхрээний эргэн тойронд аялагч жуулчлагч нарт зориулсан зочид буудал, ресторан, дэлгүүр гэх мэт байгууламжууд олноор зэрэгцэн сүндэрлэнэ. 1990-ээд оноос энэ талын байгууламж, үйлчилгээ эрчимтэй хөгжжээ. Жуулчдын 90% нь Канадын талаас, 10% нь Америк талаас үзэж сонирхдог. Канадын талаас орой бүр хүрхрээ тийш гэрэлтүүлэг чимэглэл тусгах ба өдөр дундаас орой хүртэл усан онгоцоор ойртон үзэж болно.
Эх сурвалж: Ugluu.mn