НҮБ-ын 2018, 2019 оны ердийн төсвийг баталжээ
НҮБ-ын 2018, 2019 оны ердийн төсвийг баталсан талаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгджээ. Тэрээр 24-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей НҮБ-ын 2018, 2019 оны ердийн төсвийг 5 тэрбум 397 сая ам.доллараар баталсан нь 2016-2017 оны ердийн төсвөөс 286 сая ам.доллараар бага болсон гэжээ.
Энэ төсөвт НҮБ-ын улс төрийн үйл хэрэг, олон улсын хууль эрхзүй, хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө хийж буй бүс нутгийн хамтын ажиллагаа, хүний эрх, хүмүүнлэгийн үйл хэрэг, хэвлэл мэдээлэл зэрэг ердийн чанартай зардал багтсан байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн баталсан ирэх онуудын төсөв НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн урьд дэвшүүлсэн төсвийн саналаас 193 сая ам.доллараар бага болсон байна.
2020 оноос эхлэн хоёр жилээр биш жил тутмын ердийн төсвийг тогтоох аргыг туршин хэрэглэнэ гэж НҮБ-ын Ерөнхий ассамблей шийдсэн байна.