Хунтайж Харри Б.Обамагаас ярилцлага авчээ

2017 оны 12 сарын 28

Arslan.mn

Их Британийн хунтайж Харри АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамагаас ярилцлага авчээ. Энэ нь Б.Обамагийн хувьд Цагаан ордныг орхисноос хойш өгсөн анхны ярилцлага. Тэрбээр энэ үеэр нийгмийн сүлжээг ашиглахдаа болгоомжтой хандахыг зөвлөж байжээ. Учир нь интернэт хэрэглэгчид улс төр, нийгмийн үйл явцын талаарх бодит мэдээллийг гуйвуулж хүмүүст буруу ойлголт төрүүлдэг нь элбэг. Тиймээс хүмүүс алдаатай мэдээлэл авахад хүрдэг гэсэн байна.

Arslan.mn

Хунтайж Харри Б.Обамагаас Д.Трампад албан үүргээ хүлээлгэн өгч байсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу гэхэд тэрээр юуны өмнө Д.Трамп, эхнэр Мишель Обама, түүнчлэн Ерөнхийлэгч байх хугацаанд гэр бүлийн дулаан уур амьсгал нь огт өөрчлөгдөөгүй талаар бодож байсан гэв. Мөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа олон ажил хийсэн ч зарим нэг талаар сэтгэл дундуур байсан талаараа ч илэн далангуй хуучилжээ.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51651
0 эможи
keyboard_arrow_up