Умард Солонгос хоёр ч “Скад” пуужин харвалаа
БНАСАУ өнгөрсөн ням гарагт Солонгосын хойгийн зүүн хэсэгт Япон тэнгис рүү ойрын тусгалтай “Скад” пуужин хоёрыг харваж туршсан байна. Пуужин харвахад БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрөө байлцсан гэж Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг мэдээлснийг ИТАР-ТАСС агентлаг дамжуулжээ. Пуужинг Вонсан хотын орчмоос хөөргөжээ.
“Зургадугаар сарын 29-ний өглөөний 4,0, 4,58 цагтуудад БНАСАУ өөрийн зүүн эргийн Вонсан хотын орчмоос нэг дпуужин харваад дахин нэг пуужин хөөргөлөө. Бидний үзэж байгаагаар бол энэ нь ойрын тусгалтай “Скад” пуужин байлаа” гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын нэгдсэн хорооны мэдээлэлд дурджээ.
Пуужин 500 орчим км хөөрөөд тэнгист унасан байна. Умард солонгосын тал пуужин хөөргөхийнхөө өмнө пуужин хөөрөх чиглэл болон унах газруудад хөлөг онгоцны хөдөлгөөнийг хориглох, урьдчилан анхааруулга хийгээгүй байна.
Энэ 2014 он гарснаас хойш Өмнөд Солонгос 11 удаа “Нодон” болон “Скад” пуужин хөөргөж туршаад байгаа юм.