Алексей Навальный Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлт гаргав

2017 оны 12 сарын 25

Arslan.mn

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ Сонгуулийн төв комисст өгсөн байна.

Сонгуулийн төв комисс таван өдрийн дараа  нэр дэвшигчдийг албан ёсоор зарлана. Энэ үеэр Алексей Навальный сонгуульд өрсөлдөх эсэх нь тодорхой болно. Түүнийг олон нийтийн жагсаал зохион байгуулсан гэх хэргээр 2028 он хүртэл сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж Сонгуулийн комиссоос өмнө нь мэдэгдэж байсан юм.

Алексей Навальный өрсөлдөх эрхээ 500 хүний санал авч, баталгаажуулах ёстой байжээ. Түүнийг дэмжихээр 20 хотод 700 гаруй хүн санал өгсөн байна. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн ням гарагт ОХУ-ын ирээдүйн талаар болон өөрийн хэрэгжүүлэх зорилтыг танилцууллаа. Тэрбээр сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд авилгатай тэмцэж, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн эдийн засаг, дэд бүтэц, эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарт бүрэн шинэчлэл хийнэ гэдгээ илэрхийлээд байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51502
0 эможи
keyboard_arrow_up