Европын Холбоо крипто валют эзэмшигчдийг ил болгох тохиролцоонд хүрлээ

2017 оны 12 сарын 18

Биткойн зэрэг бусад крипто валютуудын нэг гол чанар нь анонимус буюу нэр усгүйгээр эзэмших боломж юм. Татвараас зугтах, мөнгө угаах, хар тамхи, зэр зэвсэг наймаалцах зэрэг хууль бус үйлдэлд энэ боломжийг нь ашигладаг.

Тэгвэл Европын Парламент, Европын Зөвлөл өнгөрсөн Баасан гарагт энэ байдлыг халах шинэ хууль бий болгох тохиролцоонд хүрчээ. Зөвхөн крипто валют эзэмшигчдийн нэр усыг тодорхой болгохоос гадна үүн дээр суурилсан дебит карт, итгэлцлийн сан зэрэг санхүүгийн үйл ажиллагаануудыг мөн зохицуулахаар тохиролцсон байна.

Одоо дээрх тохиролцоог Европын Холбооны гишүүн орнууд 18 сарын дотор тус тусын хуулинд тусгаснаар хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Хуульчилсны дараа крипто валютын арилжааны төвүүд, хэтэвч (wallet) үйлдвэрлэгчид өөрийн хэрэглэгчдийн жинхэнэ нэр усыг тодорхой болгох ёстой болно. Ингэснээр хууль бус үйл ажиллагаануудыг явуулах боломжгүй болно гэж тооцжээ.

Крипто валютын суурь технологи нь эзэмшигчдээ нэр усгүй, нууцлаг байлгадаг ба харин тэдний данс, гүйлгээний мэдээллийг олон нийтэд ил байлгадаг юм.

Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, хэрэглээнд өргөнөөр нэвтрээд байгаа крипто валютыг хэрхэн зохицуулах талаар улс орнуудын засгийн газрууд ажиллаад эхэлсэн. Гол нь үүний суурь дэд бүтэц нь нэг цэгт төвлөрдөггүй, тархмал хэлбэрээр (decentralized) ажилладаг бүтэцтэй тул хянахад хэцүү болгож байгаа юм.

Европын Холбоо сүүлийн нэг жил орчим хугацаанд хэлэлцсэний эцэст дээрх тохиролцоонд хүрсэн байна. Британи, Мальта, Кипр, Люксембург зэрэг гишүүн орнууд зарим зохицуулалтыг нь эсэргүүцэж байснаас хэлэлцээр удааширсан юм. Эдгээр орнууд гадаадын хөрөнгийг өөртөө татаж, менежмэнтийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг тул өөрийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээс болгоомжилж байв.

 

Эх сурвалж: Russia Today

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51213
1 эможи
keyboard_arrow_up