“Apple” компани нэг сая ам.доллар хандивлалаа
2017 оны 12 сарын 14
“Apple” компани АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн байгалийн түймрийн улмаас хохирсон иргэд болон тус компанийн ажилтнууддаа тусламж үзүүлэхээр нэг сая ам.доллар хандивлалаа.
“Бид Калифорни муж улсын түймэрт өртсөн ажлын хамт олон, найз нөхөд болон тэдний гэр бүлийнхэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа. “Apple” компани гамшигт өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг сам ам.доллар хандивлаж байна” гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн түймэрт өртсөн хүмүүст тусламж үзүүлэхийг “iTunes”, “App Store” зэрэг цахим дэлгүүрийн хэрэглэгчиддээ хандан “Apple” компани уриалсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51112
0 эможи