Нью-Йоркийн төвд болсон дэлбэрэлтийг зохион байгуулагч нь хэн байв?

2017 оны 12 сарын 13

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн зүүн хэсэгт даваа гарагт амиа золиослогч этгээд гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмжийг ажиллагаанд оруулжээ. Энэ үеэр хэд хэдэн хүн бэртэж, сэжигтэн этгээд өөрөө түлэгдэж, нэлээд хэдэн газартаа шархаджээ. Тус улсын засаг захиргаанаас болсон үйл явдлыг алан хядах ажиллагаа хэмээн нэрлэсэн байна.

ВВС-гийнхэн халдлага үйлдсэн этгээд хэн болох, түүний цаад шалтгааныг ийнхүү тодруулжээ.

СЭЖИГТЭН ЭТГЭЭДИЙН ТУХАЙ

Нью-Йоркийн цагдаагийн газраас халдлага үйлдсэн этгээдийг 27 настай Акайед Улла гэгч болохыг мэдээлсэн байна. Бангладешийн уугуул тэрбээр Бруклинд амьдардаг байжээ.

Түүний хувьд АНУ-д долоон жилийн өмнө F43 ангиллын визээр иржээ. АНУ-ын Төрийн департаментын мэдээлж буйгаар энэхүү визийг Америкийн иргэний ах, эгч, дүү зэрэг хүмүүст олгодог юм байна. “Дотоод аюулгүй байдлын яамнаас сэжигтэн этгээд 2011 онд АНУ-д F43 гэр бүлийн цагаачлалын виз бүхий паспорттай ирснийг баталж байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ.

Бангладешийн цагдаагийн газрын ерөнхий шинжээч Шахидула Хокагийн хэлснээр Улла нь хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард Бангладештаа ирсэн гэнэ.
Энэ улсад Акайед Улла гэмт хэрэгт холбогдож байсан тохиолдол байхгүй гэж Бангладешийн засаг захиргаанаас мэдээллээ.

ХАЛДЛАГЫН ЦААД ШАЛТГААН

Дэлбэрэлт өглөөний 07:30 цагийн үед Нью-Йоркийн Манхэттены зүүн хэсэгт, долоо, наймдугаар өргөн чөлөөний хоорондох 42 дугаар гудамж, Боомтын газрын автобусны терминалын газар доорх гарцад гарсан байна. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар Улла доод чанарын тэсрэх төхөөрөмжийг зориудаар ажиллагаанд оруулсан байна. Энэ үеэс сэжигтэн этгээд түлэгдэж, хэд хэдэн газраа шарх авснаас гадна ойролцоо явсан гурван хүн биедээ хөнгөн бэртэл авсан гэж Нью-Йоркийн гал түймрийн албанаас мэдээлжээ.

“New York Times” сонинд дурдсанаар Улла Берлинд өнгөрсөн зул сарын баяраар болсон халдлагыг ихэд шагшин биширдэг байсан бөгөөд “Исламын улс” алан хядах бүлэглэлийн дайчдад цохилт үзүүлсний төлөө АНУ-аас “өс хонзон”-гоо авахыг оролдсон гэнэ. Урьдчилсан мэдээллээс харвал халдлага үйлдэгч этгээд нь өөрөө тус бүлэглэлтэй шууд холбоогүй болох нь тогтоогджээ.

ЦУВРАЛ ХАЛДЛАГА

Сэжигтэн этгээдийг Манхэттений доод хэсэгт орших Бельвью эмнэлэгт хүргэсэн байна. Энэ бол Нью-Йоркийн түргэн тусламжийн диспетчерын цэгт байрладаг хотын хамгийн эртний эмнэлэг юм.

Харин халдлагын тухайд энэ нь Нью-Йоркт сүүлийн хэдэн долоо хоногт гарсан хэд хэдэн халдлагын нэг. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард Узбекистанаас ирсэн 29 настай цагаач Сайфулло Саипов Нью-Жерсигээс түрээслэн авсан фургон машинаараа доод Манхэттенд хэдэн арван хүнийг дайрсан билээ. Үүний улмаар найман хүн амиа алдаж, 11 хүн хүнд бэртсэн.

Саиповын жолоодож явсан машин Манхэттены Уэст-стрит гудамжны дугуйн замаар 1.5 км орчим яваад, явган хүн, дугуйтай зорчигчдыг дайрч, сургуулийн автобус мөргөөд зогссон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51057
0 эможи
keyboard_arrow_up