KFC-ийн тахианы мөчнөөс гар арчсан алчуур гарчээ

2014 оны 6 сарын 28

Дэлхийн ихэнх улсад салбараа нээж, дэлхий дахинаа алдартай болсон KFC сүлжээ зоогийн газрын амталж шарсан тахиаг хүн бүр хаа явсан газраа амталж үзэх хүсэлтэй байдаг гэхэд хилсдэхгүй. Хурдан шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ариун цэврийн шаардлагыг дээд зэргээр хангасан тохилог, тав тухтай орчин угтдаг.

Тэгвэл саяхан дэлхий дахинаа алдартай энэ зоогийн газарт байж боломгүй зүйл тохоилдсон тухай http://www.dailymail.co.uk сайт мэдээллэжээ.

Тодруулбал. 29 настай бүсгүй  Кристал Хендерсон гэх эмэгтэй өөрийн хүү Оливер Халламтайгаа хамт үдийн цайндаа Их Британийн Killingworth хотод орших KFC зоогийн газрын салбар дэлгүүрээс 1.99 фунт стерлингээр дөрвөн хайрцаг шарсан тахиа авсан аж. Тэрээр гэртээ ирж KFC зоогийн газрын салбар дэлгүүрээс авсан тахианы гуяыг задлан идэх гэтэл дотроос нь гар ариутгадаг цэнхэр өнгийн нийлэг алчуур гарч ирсэн байна.

 

Кристал Хендерсон уг авсан дөрвөн хайрцаг тахиаг KFC зоогийн газарт буцааж гомдол гаргасан аж. Гэвч тэд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагад хандахыг зөвлөсөн байна. Тиймээс Кристал Хендерсон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагад хандсан бөгөөд уг байгууллага энэ хэргийн мөрөөр тэр даруй орж шалгалт явуулсаны эцэст зоогийн газрын ажилтнуудын буруутай үйлдэл байсныг тогтоожээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5090
0 эможи
keyboard_arrow_up