Ихрүүд анхны Биткойны тэрбумтнууд боллоо
2008 онд Марк Цукербергийг шүүхэд өгч, Facebook өөрсдийнх нь санаа байсан хэмээн мэдэгдэж байсан ихэр ах дүүс өнгөрсөн долоо хоногт дэлхийн анхны Биткойны тэрбумтнууд болжээ.
Тайлер Уинклвосс, Камерон Уинклвосс нар дөрвөн жилийн өмнө 11 сая ам. доллароор биткойн худалдан авч байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт нэгж биткойны үнэ 11 мянган ам. доллар давсан юм.
Тун цөөн тооны биткойн цахим валют л өнөөдрийн байдлаар нэг тэрбум ам. доллароос их хэмжээний үнэ хүрэх биткойныг эзэмшиж байна
Ингэснээр ихрүүд биткойнд хөрөнгө оруулснаар нэг тэрбум ам. доллароос их ашиг хүртэх анхны олны танил хүмүүс болж байна. Цукербергтэй хамт Харвардад суралцаж байсан тэд 2008 онд Facebook-ийг өөрсдийн санаа хэмээн шүүхдэж, 65 сая ам. долларын төлбөр авч байсан юм.
Харин 2013 оны гуравдугаар сард тэд тухайн үед дэлхийн нийт олборлосон байсан биткойны нэг хувь орчмыг 11 сая ам. доллароор худалдан авчээ. Тухайн үед нэгж биткойны үнэ 120 ам. доллартой тэнцэж байв.
Яг хэдий хэмжээнийх гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаагүй хэдий ч тэднийг ойролцоогоор 100 мянган ширхэг биткойнтой гэж үздэг. Ихрүүд Facebook-тэй шүүхдэлцсэнийхээ дараа өөрсдийн цахим валютын арилжааны сайт байгуулж, хөрөнгө оруулалтын сантай болсон юм.
Камерон хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Бид Биткойныг хэзээ ч зарах гэж худалдаж аваагүй, харин урт хугацаандаа үнэ цэнэ нь асар ихээр өсөх болно” гэж байжээ. Харин Тайлер Уинклвосс өнгөрсөн жил Daily Telegraph-т өгсөн ярилцлагадаа “Биткойны үнэ цэнэ хэд ч хүрч болно. Ер нь бол алтны сайжруулсан хувилбар гэж үзэх хэрэгтэй” хэмээн ярьж байсан аж.
Тун цөөн тооны биткойн цахим валют л өнөөдрийн байдлаар нэг тэрбум ам. доллароос их хэмжээний үнэ хүрэх биткойныг эзэмшиж байна. Тэдний нэг нь алдарт Сатоши Накамото билээ.
Эх сурвалж: Telegraph