Иванка Трамп: ЭМЭГТЭЙЧҮҮД бизнес ЭРХЛЭХ, зөвлөх үйлчилгээ авах боломжоор ХАНГАГДАХ ЁСТОЙ
Иванка Трамп Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр "Энэтхэгт болсон дэлхийн бизнесийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож, эмэгтэйчүүдэд тулгараад буй саад бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах талаар үг хэлсэн юм. Тэрээр "Эмэгтэйчүүд бизнес эрхлэх, эзэмших, өсөн дэвжихэд нэлээдгүй бэрхшээлүүд тулгарсаар байна. Эмэгтэйчүүд бизнес эрхлэх, сүлжээ, зөвлөх үйлчилгээ авах боломжоор хангагдах ёстой " хэмээлээ.
Мөн энэ үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитай уулзаж, санал бодлоо солилцсон байна. Нарендра Модигийн зүгээс АНУ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн бизнес эрхлэх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Бидний улс төр, эдийн засгийн харилцаагаа цаашид ч бэхжүүлэхийг хүсч байна." хэмээлээ.