Турк улс орон даяар гашуудал зарлалаа

2017 оны 11 сарын 27

Arslan.mn

Египетийн Синайн хойгт 300 гаруй хүний аминд хүрсэн террорист халдлага болсонтой холбогдуулан Турк улс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны энэ өдөр улс орон даяар гашуудал зарлалаа.
 
Туркийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр, тус улсын төрийн бүх байгууллага болон гадаад улс орнууд дахь ЭСЯ-д нь өнөөдөр төрийн далбаагаа хагас бөхийлгөх аж.
 
Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Египетийн Синайн хойгийн Бир-эль-Абед хотын сүмд сүсэгтнүүд мөргөл үйлдэж байхад зэвсэгт этгээдүүд тэсрэх төхөөргүүд дэлбэлж, гал нээсний улмаас 305 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан юм. Энэ нь орчин цагийн Египетийн түүхэнд  нэг халдлагын үеэр хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болсон билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50269
0 эможи
keyboard_arrow_up