Жанет Йеллен: Санхүүгийн систем 10 жилийн өмнөхөөс илүү хүчирхэгжсэнд сэтгэл хангалуун байна
"Холбооны нөөцийн банкны шинэ тэргүүн тангаргаа өргөсний дараа ажлаа хүлээлгэн өгнө" гэж Жанет Йеллен мэдэгдлээ.
АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп энэ сарын эхээр Холбооны нөөцийн банкны Бодлогын зөвлөлийн гишүүн Жером Пауэллийг Төв банкны дараагийн тэргүүнд нэр дэвшүүлсэн ч түүнийг албан тушаалд нь томилох эсэхийг Сенатын гишүүд шийдвэрлэх учир энэ үйл явц удаан үргэлжилж магадгүй байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард бүрэн эрх нь дуусгавар болох Холбооны нөөцийн банкны одоогийн тэргүүн Жанет Йеллен Дональд Трампт хандан захидал илгээсэн байна. Тэрбээр "Санхүүгийн систем 10 жилийн өмнөхөөс илүү хүчирхэгжсэнд сэтгэл хангалуун байгаа"-гаа захидалдаа дурджээ. Түүний хувьд Төв банкны тэргүүний албан тушаалаа өгсөн ч Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн хэвээр үлдэх юм. Учир нь тус зөвлөлд гишүүнээр ажиллах түүний бүрэн эрхийн хугацаа 2024 оны нэгдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.