А.Меркель: Цөөнхийн засгийн газрыг тэргүүлэхээс дахин сонгууль хийхийг илүүд үзэж байна

2017 оны 11 сарын 21

Цөөнхийн засгийн газрыг тэргүүлэхээс дахин сонгууль хийхийг илүүд үзэж буйгаа Германы Канцлер Ангела Меркель мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
Arslan.mn
Өнгөрсөн есдүгээр сард болсон парламентын сонгуульд дийлэнх олонх болж чадаагүй А.Меркелийн Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо эвсэл нь чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг Чөлөөт ардчилсан нам болон экологи, эдийн засаг ба нийгмийн тогтвортой байдлыг чухалчилдаг Ногоон намтай хамтран эвслийн засгийн газар байгуулахаар төлөвлөж байсан юм. Гэвч дүрвэгчид болон эрчим хүчний асуудалтай холбоотой санал зөрөлдөөний улмаас эвслийн засгийн газарт нэгдэхээргүй болсноо  Чөлөөт ардчилсан намын дарга Кристиан Линднер өнгөрсөн ням гарагийн орой мэдэгдсэн юм.

Эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээ амжилтгүй болсныг өчигдөр орой А.Меркель Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхан албан ёсоор мэдэгдсэн аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50010
0 эможи
keyboard_arrow_up