Мэрэгчид хүний тархи суулгажээ
2017 оны 11 сарын 15
Америк эрдэмтэд харх, хулганын гавлын ясанд хүний үр хөврөл буюу ургийн тархины үүдэл эсээс ургуулсан зөөлөн эд суулгажээ. Үр хөврөлийн үүдэл эсийг ургуулах замаар гарган авсан эрхтнийг олон улсад органоид гэдэг юм байна. Дөрвөн жилийн өмнөөс ийм дэвшилд хүрсэн аж. Одоогоор туршилтын шатанд органоидыг хэрэглэж буй бөгөөд төгс арга боловсруулж чадвал эрхтний донорын эрэлд хатах хэрэггүй болно гэж судлаачид мэдээлэв.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49669
0 эможи