Дональд Трампад дунд хуруугаа үзүүлсэн эмэгтэйд хүмүүс $100,000 цуглуулж өгөхөөр болжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын автомашины цувааг хажуугаараа өнгөрөх үед дунд хуруугаа гозойлгож харуулсан эмэгтэй нэг хэсэг Америкийн баатар болсон билээ.
Гэхдээ тэр энэ үйлдлийнхээ төлөө ажиллаж байсан компаниасаа халагдсан юм. Түүнийг сошиал орчинд зүй бусаар авирласан гэж үзээд засгийн газартай ойр ажилладаг компани нь ажлаас чөлөөлсөн юм.
Тэгвэл Трампын засаг захиргааг шүүмжилдэг хэсэг хүмүүс Жюли Брискмэний баатарлаг үйлдлийг шагнахаар шийдэж, олон нийтээс хандив босгодог GoFundMe сайтад мөнгө цуглуулах аян өрнүүлжээ.
$100,000-ыг цуглуулах зорилт тавьсан аянд яг одоогоор $66,000 цуглаад байна.
Хандивын аяны нэр нь “Баярлалаа Жюли Брискмэн” нэртэй юм.
Түүнийг ажлаасаа халагдсаны дараа Washington Post сонины сэтгүүлч харамсаж байгаа эсэхийг нь асуухад Жюли “Би дахиад ингэхэд бэлэн байна” гэж хариулжээ.
Эх сурвалж: Mashable