Биткоины ханш 30 хувиар уналаа
2017 оны 11 сарын 13
Хамгийн түгээмэл криптовалют биткоины ханш сүүлийн хэдэн өдөр 30 хувиар унажээ. “Блүүмберг” агентлаг энэ талаар мэдээллээ.
Битконы ханш 7882 ам.доллартай тэнцэж дээд амжилттогтоогоод байснаа баасан гаригийн оройноос ханш нь 9.5 хувиар огцом унаж, дараагийн хоёр өдөр уналт үргэлжилснээр нийтдээ 30 орчим хувиар буураад байна. Энэ нь хөрөнгө оруулагчид мөнгөө биткоины өөр нэг хувилбар болох “биткоин кэш”-д оруулах болсонтой холбоотой гэж “Блүүмберг”-ийн шинжээчид дүгнэсэн байна. Учир нь “биткоин кэш”-ийн ханш өнгөрсөн амралтын өдрүүдэд 40 хувиар өсчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49544
0 эможи