Дональд Трамп, Ши Жиньпин нар энэ он гарснаас хойш ХОЁР дахь удаагаа УУЛЗАЖ байна
АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д хүрэлцэн очлоо. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар энэ он гарснаас хойш хоёр дахь удаагаа уулзаж байна. Талууд өмнө нь гуравдугаар сард Флоридад уулзах үед АНУ БНХАУ-ын талаар ямар бодлого баримтлах нь тодорхойгүй үлдсэн гэж ажиглагчид онцолж байв. Харин БНХАУ-ын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал үр дүнтэй болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Дональд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгчтэй өнөөдөр уулзах бөгөөд уулзалтын үеэр талууд БНАСАУ-ын асуудлаар стратегийн яриа хэлэлцээ хийх, мөн хоёр талын худалдааны асуудлыг хэлэлцэх товтой байна. Учир нь АНУ БНХАУ-тай хийх худалдаа хамгийн их алдагдал хүлээж байгаа аж. АНУ-ын хувьд энэ оны эхний есөн сард худалдааны алдагдал нь жилийн дүнгээр 6.3 хувиар өсөж, 370 тэрбум ам.долларт хүрсэн байна.