Меланиа Трампын Токио хотноо “Макимото сувд“ нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрээр зочиллоо
Доналд Трамп болон Меланиа Трамп Азид хийж байгаа анхны айчлалаа Япон улсаас эхлүүллээ. Энэ үеэр Меланиа Трампийн өмссөн хувцас нь бусдын анхаарлыг ихээхэн татаж байна. Түүний өмссөн хүрэм нь Fendi брендийн гар хийцийн хамгийн үнэтэй хүрэм бөгөөд, Manolo Blahnik брендийн гутал өмссөн нь загварлаг болохоо харууллаа хэмээн дизайнерууд үзэж байна. Меланиа Трампын Токио хотноо хийж байгаа айлчлалын хамгийн эхний зогсоол нь "Макимото сувд" нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр байжээ.
Ерөнхийлөгч Азид анхны албан ёсны айлчлалаа хийж байгаа ба энэ удаад тэргүүн хатагтай түүнийг дагалдан явж байна. Меланиа улс орнуудад түүнийг дагалдан явах бүртээ тухайн улсын соёл, ёс заншил хийгээд өвөрмөц онцлогийг нь судалдаг байна. Тиймдээ ч хэрхэн хувцаславал тухайн орны хүмүүст таатай харагдаж чадах эсэхтээ ихээхэн ач холбогдол өгдөг.