Д.Трампын ТАТВАРЫН СИСТЕМИЙН ХУУЛИНД хийсэн шинэчлэлийг Америкчуудын ихэнхи нь ЭСЭРГҮҮЦЭЖ байна

2017 оны 11 сарын 06

АНУ-ын Бүгд найрамдах нам татварын орчныг шинэчлэх тухай 429 хуудас бүхий хуулийн төсөл танилцууллаа. нэ хүрээнд жилийн дундаж буюу 60 мянган ам.долларын орлоготой, дөрвөн ам бүлтэй өрх нэг мянга 182 ам.доллар хэмнэх тооцоо гарсан байна.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын татварын системийн хуулинд хийсэн шинэчлэлийг Америкчуудын ихэнхи нь эсэргүүцэж байна. ABC News/Washington Post-оос явуулсан судалгаанд оролцогчдын 50 хувь нь татварын шинэ системийг эсэргүүцсэнээ мэдэгджээ. Судалгаанаас харахад санал өгөгчид намд хуваагдсан нь тодорхой байжээ. Ардчилсан намын 79 хувь нь энэ хуулийг эсэргүүцэж байхад Бүгд найрамдах намын 75 хувь нь дэмжсэн сонирхолтой тоо гарчээ. Гэхдээ бие даан сонгогчидын 52 хувь нь эсэргүүцэж, 29 хувь нь дэмжсэн байна. Тус хуулийн дагуу иргэдээс Танд энэ хуулийн юу нь таалагдсан бэ гэх асуултанд хамгийн их ашиг тустай урамшууллын системтэй гэж хариулсан бол 17 хувь нь эсрэг санал өгчээ. 2 хувь нь бүр ядуурна гэж үзсэн байна. Мөн судалгаанд оролцогчид 2003 оны Жорж Бушын татварын төлөвлөгөөнд  хийсэн шинэчлэлийг зөв гэж үзэж байгаа ажээ. Жорж Буш татварын системийг шинэлэг, дунд зэрэг, ядуу гэсэн гурван бүлгийг тэгш авч үзсэнээрээ давуу талтай байсан ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49166
0 эможи
keyboard_arrow_up