АНУ-ын татварын шинэчлэлээр жилийн 60 мянган ам.долларын орлоготой ӨРХ 1182 ам.доллар ХЭМНЭНЭ

2017 оны 11 сарын 06

АНУ-ын Бүгд найрамдах нам татварын орчныг шинэчлэх тухай 429 хуудас бүхий хуулийн төсөл танилцууллаа. Энэ хүрээнд жилийн дундаж буюу 60 мянган ам.долларын орлоготой, дөрвөн ам бүлтэй өрх нэг мянга 182 ам.доллар хэмнэх тооцоо гарсан байна.

Arslan.mn

Энэ нь сард 100 орчим ам.долларын татвар хөнгөлөх тоо баримт болж байгааг шинжээчид онцолжээ. Харин хувь хүний орлогын албан татвар төлдөг, жилийн 75 мянган ам.долларын орлоготой татвар төлөгчдийн хэмнэх мөнгөн дүн үүнээс арай өндөр буюу 2028 ам.доллар байна. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид орон сууцны 500 мянга ба түүнээс доош ам.долларын зээлтэй хүмүүсийн төлөх зээлийн шимтгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хэмжээ тус тус бууруулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна АНУ-ын татварын шинэчлэлтэй холбогдуулж, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн татвар 30 хувиар буурах тооцоо гарсныг “Bloomberg New Energy Finance”-аас танилцуулсан байна. Харин энэ хүрээнд тус улс 2020 он гэхэд 38 гигаваттын салхины эрчим хүч гаргаж авах тооцоо гарч байсан нь 19 гигаватт болж буурч магадгүй байна. Учир нь татвар бууруулахтай зэрэгцээд улсаас олгох татаасын хэмжээ буурна гэж судлаачид тайлбарлажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49164
0 эможи
keyboard_arrow_up