Хүчирхэг эмэгтэйчүүдийг А.Меркель манлайллаа
“Форбс” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг дэлхийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүллээ. Дэлхийн улс төрийн төмөр хатагтай гэгддэг 63 настай Ангела Меркель энэхүү жагсаалтыг долоо дахь жилдээ манлайлж байна.
Английн ерөнхий сайд Тереза Мэй, хүмүүнлэгийн элч Мелинда Гейтс, “Фэйсбүүк” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сэндберг, “Женерал моторс”-ын ерөнхийлөгч Мэрри Барра, “Youtube”-ийн ерөнхий захирал Сьюзен Войжитски, “Fidelity Investments”-ийн захирал Эбигель Жонсон, Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, “Santander” корпорацийн тэргүүн Анна Патрисия Ботин, IBM группын ерөнхийлөгч Жинни Рометти нарын улс төр, санхүү, бизнесийн салбарын хүчирхэг төлөөллүүд жагсаалтын шилдэг аравт багтжээ.
Энэхүү жагсаалтын шилдэг аравт олон жил шалгарсан АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон 65-д эрэмбэлэгдсэн байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН