БНХАУ: Агаарын чанарыг сайжруулах хүрээнд нүүрсний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч байна
БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хэбэй мужийн агаарын чанарыг сайжруулахын тулд хорт хий ихээр ялгаруулдаг нүүрсний хэрэглээг хязгаарлах, агаар ихээр бохирдуулж байгаа хэсэгт торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авч байна.
Тухайлбал, Бээжинд оны эхний 10 сард бохирдол ихэсгэсэн гэсэн шалтгаанаар ногдуулсан торгуулийн хэмжээ 160 сая юань буюу 25 орчим сая ам.доллар болжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 77 хувиар өссөн дүн юм. Харин Тяньжинд энэ үзүүлэлт гурав дахин нэмэгдэж, 249 сая юань болсон талаар Хятадын Байгаль орчны хамгааллын яам мэдээллээ. Мөн энэ арга хэмжээний нөлөө мэдрэгдэж эхэлсэн гэж "Sxcoal.com" сайт онцолсон юм. 10 дугаар сард Бээжин, Тяньжин, Хэбэй мужийн 28 хотод агаарын чанарын PM индекс 2.5 нэгжтэй гарсан байна. Энэ нь жилийн өмнөхөөс 4.6 хувиар буурсан үзүүлэлт болжээ.