Дональд Трамп: Татварын шинэчлэлийн хүрээнд америкчуудын татварыг дорвитой бууруулна

2017 оны 11 сарын 03

АНУ-ын Бүгд Найрамдах нам татварыг бууруулах тухай хуулийн төслөө танилцууллаа. АНУ сүүлийн 30 жилд анх удаа татварын орчноо шинэчлэх гэж байгаа учраас олон улсад ихээхэн анхаарал татаж байна.

Arslan.mn

Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын кампанит ажлынхаа үеэр өгсөн амлалтын  дагуу АНУ-ын татварын шинэчлэл нь америкчуудын татварыг, ялангуяа аж ахуйн нэгжүүдийн орлогын татварыг огцом бууруулах зорилготой аж. Энэ хүрээнд тус улсын өрийн хэмжээг ирэх 10 жилд 1.5 их наяд ам.доллараар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо гарсан байна. Дунд орлоготой иргэд илүү бага татвар төлөхийн зэрэгцээ чинээлэг иргэд орлогын хэмжээнээс хамаарч төлөх татварын хэмжээ нь буурна гэдгийг Бүгд Найрамдах намын төлөөлөгчид мэдэгдэлдээ онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн хэд хэдэн улсаар хийх айлчлалаа эхлүүлэхийн өмнө татварын шинэчлэлийн асуудалд ахиц гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр татварын шинэчлэлийн хүрээнд татварыг бууруулснаар хөдөлмөрийн зах зээлийг дэмжих зорилготой байгаагаа мэдэгдсэн юм. Харин АНУ-ын Ардчилсан намын зүгээс татварын шинэчлэл нь томоохон корпорациуд, чинээлэг иргэд рүү чиглэсэн, дундаж давхаргынханд хор хөнөөлтэй бодлогын шийдвэр гэж шүүмжилжээ. АНУ-ын татварын хуулийг шинэчлэх хүрээнд Ерөнхийлөгч Дональд Трамп аж ахуйн нэгжүүдийн орлогын татварыг 35 хувиас 20 хувь болгож бууруулах, хувь хүний орлогын татварыг 12, 25, 35 хувь гэсэн шатлалтайгаар бууруулахыг зорьж байгаа аж. Энэ нь өндөр орлоготой иргэдийн төлдөг 39.6 хувийн татвар нэлээд буурч магадгүй байгааг илтгэж байгаа юм.

Arslan.mn

Дональд Трамп “Татварын шинэчлэлийн хүрээнд бид татварыг бууруулах гэж байна. АНУ-ын түүхэнд ийм их хэмжээгээр татварыг бууруулж байгаагүй. АНУ-ын эдийн засагт үүнээс илүү чухал зүйл гэж байхгүй, эдийн засаг өсөн дэвжиж байгааг бид бүгд харж байна. Харин татварын шинэчлэлээр АНУ-ын эдийн засаг шинэ түвшинд гарч ахих болно. Бид аж ахуйн нэгжүүдийн орлогын татварыг 35-аас 20 хувь болгож бууруулна. Энэ нь хамгийн том шинэчлэлүүдийн нэг. Энэ нь компаниудын үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ шинэ ажлын байрны тоог нэмэгдүүлнэ, хөдөлмөрийн зах зээлийг дэмжинэ” гэж онцлов.

Харин Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Нэнси Пелоси “Татварын шинэчлэлээр нэгийг өгөөд нөгөөг нь авах бодлого хэрэгжиж байна. Дундаж давхаргынхны төлөх татварын хэмжээг дахин нэмэгдүүлэх гэж байна. Орон сууц эзэмшдэг, орон сууц эзэмшихийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд энэ хохиролтой байх болно. Хэрэв нэг өрхөд эрүүл мэндийн халамж хэрэгтэй нэг хүн байлаа гэж бодоход эрүүл мэндийн шимтгэлийг нь авна. Оюутны төлбөрийн зээлтэй, эсвэл энэ төрлийн зээл авах гэж байгаа бол насаараа сур гэж хэлнэ, үүнээс иргэд л хохирно” хэмээн мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48985
0 эможи
keyboard_arrow_up