Шинзо Абэ ерөнхий сайдаар дахин томилогдлоо

2017 оны 11 сарын 02

Өнгөрсөн сард болсон парламентийн доод танхимын ээлжит бус сонгуульд намаа ялуулж, үнэмлэхүй олонхи болгосон Шинзо Абэ Япон улсын ерөнхий сайдаар өнөөдөр дахин томилогдлоо.

Одоо 63 настай Абэ 2012 онд анх ерөнхий сайд болохдоо улс орныхоо эдийн засгийг сэргээж, батлан хамгаалах хүч чадлыг нэмэгдүүлэхээ амлаж байв.

Аравдугаар сарын 22-нд болсон сонгуульд түүний Либерал Ардчилсан Намын тэргүүлсэн эвсэл парламентийн доод танхимын суудлын гуравны хоёрыг эзэлж, дайны дараа батлагдсан энхийг эрхэмлэгч үндсэн хуулийг шинэчлэх боломжийг олж аваад байна.

Абэ танхимын бүтэцээ хэвээр үлдээж, одоогийн сайд нараа эргүүлэн томилох төлөвтэй байна. Тэр бас энэ сарын 5-7-ны хооронд Японд айлчлах АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Хойд Солонгосын цөмийн аюул заналын асуудлаар нухацтай хэлэлцэхээр бэлдэж байгаа юм.

Өнгөрсөн жилийн сонгуульд ялсан мөчөөс нь эхлэн Трамптай дотно нөхөрлөх болсон Абэ АНУ-ын ерөнхийлөгчтэй гольф тоглохоор айлчлалын төлөвлөгөөнд нь тусгажээ.

 

Эх сурвалж: Japan Today

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48904
0 эможи
keyboard_arrow_up