Хөгширдөггүй оддын гоо сайхны нууцаас

2017 оны 10 сарын 24

Мэдээж бид бүгд хөгширнө, түүний дотор олны танил хүмүүс ч бас. Гэхдээ зарим хүмүүс бусдаас удаан хөгширдөг бөгөөд олны нүдэнд ил байдаг хүмүүсээс хөгшрөлт хамгийн удаан явагдаж буй хүмүүсийг танилцуулья. Тэднийг бас “хөгширдөггүй” хүмүүс ч гэх нь бий.

Кейт Бланчетт

Холливудын эмэгтэй жүжигчид дотроос салбарынхандаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог Кейт Бланчетт сүүлийн үед 10 жилийн өмнөхөөсөө илүү залуужаад байгаа аж.

Ингэх болсон шалтгаанаа тэрбээр зүгээр л аливаа зүйлсийн талаар бага бодох нь гоо сайхныг хадгалдаг хэмээн хэлжээ.

Женнифер Лопез

48 настай дуучин Женнифер Лопез залуу харагддаг нууцаа бусад эмэгтэйчүүдэд харамгүй хуваалцдаг нэгэн бөгөөд эмэгтэй хүн өөртөө их цаг зарцуулах ёстой гэж хэлдэг байна. Мөн өөрөөсөө сайн, сайхан хүнээс үргэлж суралцаж, бусадтай эелдэг харьцаж, өөрийгөө болон өрөөлийг инээлгэж, хөгжилтэй байлгаж түүнээсээ эрч хүч авч байх ёстой гэж хэлжээ. Түүнчлэн өөрийнхөө бие, оюун санааг тэнцвэртэй байлгах нь эмэгтэйчүүдэд тун чухал зүйл гэж хэлдэг байна.

Куба Гудинг Жуниор

Америкийн жүжигчин, дуучин Куба Гудинг Жуниор өдгөө 49 настай бөгөөд 1994 онд ахлах сургуулийнхаа хайрт бүсгүйтэйгээ гэрлэж өдий хүртэл тогтвортой, аз жаргалтай амьдарч байна. Оскарын шагналт жүжигчин тэрбээр нэгэнтээ хөгширдөггүй нууцаа “Нууц гээд байх зүйл байхгүй. Зүгээр л хөгшрөлтийн тухай боддоггүй” хэмээн хэлжээ.

Холли Берри

Цагтаа “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд хүртэл оролцож явсан АНУ-ын жүжигчин Холли Берри өдгөө 51 настай бөгөөд Холливудын ертөнцөд орж ирсэн 26 жилийн өмнөх дүр төрхөөсөө нэг их өөрчлөгдөөгүй байна. Түүний нууц нь долоо хоногт дөрвөн өдөр нь ажиллаж, цусан дахь сахрын хэмжээгээ зохицуулан сайн хооллох гэнэ.

Люси Лью

Ази гаралтай Америкийн жүжигчин Люси Лью 15 жилийн өмнө Холливудын ертөнцөд анх “Чарлигийн сахиусан тэнгэр” киногоор үзэгдсэнээс хойш өнөөг хүртэл нэг л төрхөөрөө байна. Хөгширдөггүй хатагтай тэрбээр өдгөө 48 настай.

Жуди Денч 

Британийн ахмад жүжигчин Жуди Денч өдгөө 82 настайГэсэн ч тэрбээр бусад 82 настангуудаас гарахааргүй эрч хүчтэй байна. Энэ эрч хүч болоод наснаасаа залуу харагддаг болоод ч тэр үү Жуди Денч одоог хүртэл кино уран бүтээлийн саналуудад дарагддаг байна.

Өдгөө 48 настай гурван хүүхдийн эх болсон тэрбээр залуу төрхөө хамгийн сайн хадгалж буй оддыг тэргүүлдэг аж. Дэлхийн дуу хөгжмийн салбарын хамгийн алдартай, хамгийн баян оддын нэг тэрбээр саяхан 13 жил хамт амьдарсан нөхрөө салсан  юм.

Эх сурвалж: Ugluu.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48511
0 эможи
keyboard_arrow_up