Чингис хааны тухай киног Двайн Жонсон найруулна

2017 оны 10 сарын 24

АНУ-ын кино студи “Universal” компани XIII зууны үед дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны талаар кино хийхээр болсноо зарлалаа. Тухайлбал Галзуу хурд, Геркулес гээд л олон кинонд өөрийн хүчирхэг бие, авьяас чадварыг гайхуулж чадсан жүжигчин Dwayne Johnson /The Rock/ тун удахгүй нэг сонирхолтой уран бүтээл дээр ажиллахаар болсон байна.  Уг кинонд Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн тухай өгүүлэх уран бүтээлд продюсерээр ажиллахаар болсон тухайгаа өөрийн инстаграмм хуудаснаа мэдээлжээ. Энэхүү бүтээлийн агуулга нь Чингис хааны онгоныг хайж буйгаар гарах аж. Кинонд тоглох уран бүтээлчдийг хараахан зарлаагүй байгаа бөгөөд “Тун удахгүй кино багийнхныг танилцуулна” хэмээн “Universal”  компани мэдээлсэн байна. Сүүлийн үед кино салбарт өргөнөөр ашиглах болсон “Evan Spiliotopoulos” гэх шинэ скрипт, технологиор Чингис хааны киног бүтээх гэнэ. Энэхүү технологийн ачаар “Beauty And The Beast” болон “Huntsman: Winters’s War” кино хийгдсэн аж.

Эх сурвалж: Ugluu.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48509
1 эможи
keyboard_arrow_up