Цасны нурангинд жил бүр дэлхий даяар 150 хүн амиа алддаг

2017 оны 10 сарын 24

Их хэмжээний цас, мөс, хад чулуу уулын уруу хурдтайгаар нурах үзэгдлийг цасны нуранги гэдэг.

Холбоотой Зураг

Дэлхий даяар жил бүр дунджаар 150 гаруй хүн цасны нурангинд амиа алддаг байна. Тэдгээрийн 90 хувь нь уулын цана, чарга, цасны моторт унаагаар зорчигчид байдаг ба нурангийг өөрсдөө үүсгэснээс болж осолддог гэнэ. Нарийн ширхэгтэй хуурай цасан давхаргыг хөндөх үед яг л шил хагарч, цуурч байгаа мэт өргөжиж, нуралт үүсдэг байна.

Ингэж үүссэн нуранги таван секундын дотор 130 км/цаг хүртэл хурдалдаг. Нуранги үүсэх хамгийн тохиромжтой цаг нь салхи шуурганы улмаас 30 см-ээс дээш зузаантай шинэхэн цасан давхарга тогтсоноос 24 цагийн дотор байдаг байна.

Нурангинд дайрагдсан хүн ямар нэг модноос зуурч үлдэхийг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Хэрвээ мод байхгүй бол нурангийг зогсох хүртэл аль болох идэвхтэй сэлж, гүн шигдэхгүй байхыг хичээнэ. Хүний бие цасны нурангийн нягтаас гурав дахин нягт тул түргэн живдэг.

Нурангийн эрч сулрах үед аль болох амьсгалах агаар оруулах нүх үлдээхийг хичээх ёстой. Нуранги нэгэнт зогсвол яг цемент шиг бат бөх болдог тул биеэ хөдөлгөх ямар ч боломжгүй болдог гэнэ. Энэ үед аврагдахыг хүлээхээс өөр замгүй байдаг ажээ. Олон жилийн статистикт дурдсанаар нурангинд дарагдсанаас хойш 15 минутын дотор ухаж гаргавал 93 хувь нь амьд үлддэг. Үүнээс цааш амьд үлдэх магадлал огцом багасдаг ажээ. 45 минутын дараа бол 20-30 хувь нь амьд гардаг. Хоёр цагийн дараа маш цөөхөн нь амьд үлддэг болохыг тоо баримт харуулж байна.

Холбоотой Зураг

Эх сурвалж: National Geographic

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48505
0 эможи
keyboard_arrow_up