“Family mart” компанийн 200 мянган ажилчны 50 мянга нь гэрийн эзэгтэй

2017 оны 10 сарын 19

Сүүлийн үед Япон улсад ажиллах хүчний хомсдол үүсэж байгаа аж. Энэ асуудал нь сүлжээ дэлгүүрүүдэд илүүтэй тулгарч буй юм.

Тиймээс “Family mart” компани гэрийн эзэгтэй нарт зориулж 100 мянган ажлын байр бий болгожээ. Уг компани нийт 1800 сүлжээ дэлгүүртэй бөгөөд 200 мянга гаруй ажилтай. Эдгээрийн 50 мянга нь гэрийн эзэгтэй байдаг аж.

Тийм учраас тус компани ажлын байраа хоёр дахин нэмэгдүүлж 100 мянган ажлын байр бий болгохоор болжээ. Ингэснээр Японд гэрийн эзэгтэй нар өдөрт хоёр цаг орчим гэрийн ойр орших дэлгүүрүүдэд ажиллах боломжтой болох юм.

Ажиллах хүчний хомсдолоос болж бусад сүлжээ дэлгүүрүүдэд ч бас арга хэмжээ авч байна. Тодруулбал, “Lawson” сүлжээ дэлгүүр Япон улсад сурч амьдарч байгаа гадаад оюутнуудыг ажиллуулах сонирхолтой байгаа юм байна. Харин хамгийн том сүлжээ дэлгүүрийн нэг “Seven eleven” дэлгүүр нь тус улсад сурч байгаа Вьетнам Улсын оюутнуудыг дадлага хийн, ажиллах саналыг хүлээн зөвшөөрчээ. Цаашдаа ч  тус улсын сүлжээ дэлгүүрийн салбарт хүний нөөцийн асуудал тулгарсаар байх бололтой гэдгийг тухайн нөхцөлөөс мэдэж болохоор байна.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48305
0 эможи
keyboard_arrow_up