АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Азийн улс орнуудад айлчилна
2017 оны 10 сарын 17
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Азийн улс орнуудад айлчилна гэж Цагаан ордоноос мэдээллээ.
Д.Трампын Японд хийх айлчлал 11 дүгээр сарын 5-наас эхлэх аж. Тэрбээр Ш.Абэтэй хэлэлцээ хийхийн сацуу Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан иргэдийн ар гэрийнхэнтэй уулзана.
Мөн 11 дүгээр сарын 7-нд Өмнөд Солонгост айлчлан Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хэлэлцээ хийж, Үндэсний Ассамблейд нь үг хэлэх үеэрээ Умард Солонгост шахалт үзүүлэхэд нэгдэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалахаар төлөвлөжээ.
Харин 11 дүгээр сарын 10-нд Д.Трамп Вьетнамд айлчилж, АПЕК буюу Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлэх ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48203
0 эможи