Өвлийн олимпын бүтээгдэхүүнийг танилцууллаа

2017 оны 10 сарын 17

Arslan.mn

Пёнчан 2018 өвлийн олимпын наадмын аялал  жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаа өнгөрөгч бямба гаригт Холлидай Инн зочид буудалд болсон юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, 2018 Пёнчан өвлийн олимпын Монгол Улсын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл, БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг, Монголын  Үндэсний олимпын хороо, Паралимпын хорооны төлөөлөл болон Нью жуулчин турс  компанийн  хамт олон оролцлоо. Энэ үеэр БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит коркорацийн Монгол Улс дахь элч дуучнаар сонгогдсон “Яг түүн шиг” шоуны оролцогч дуучин С.Гантогоо, тус улсын төлөөлөл болгон The King хамтлаг болон жүжигчин дуучин Sung Hoon нар уран бүтээлээ сонирхуулсан юм.

Пёнчан 2018 өвлийн олимп ирэх оны хоёрдугаар сарын 9-25 ны өдрүүдэд зохиогдох бөгөөд энэхүү олимпын аялал жуулчлалын эрхийг Нью жуулчин турс  компани авсан аж. Тус компанийн хувьд 2004 онд Афины олимпоос эхлэн зун, өвлийн олимпод монголын хөгжөөн дэмжигчидийг ая тухтай зорчиж, ирэхэд бүх талаас нь анхаарч ажилладаг гэдгээ энэ үеэр мэдэгдэж байсан юм.

Тус компанийн танилцуулж буй аялалын бүтээгдэхүүн нь хоёр сонголттой.

  1. Нээлтийн ажиллагаатай багц аялал 2018.02.06-11 ны өдрүүдэд 20 хүн. Нэг хүний зардал 3 сая 900 мянан төгрөг + тийз
  2. Хаалтын ажиллагаатай багц аялал 2018.02.23-28 –ний өдрүүдэд 20 хүн. Нэг хүний зардал 3 сая 400 мянган төгрөг + тийз

Аялалын бүтээгдэхүүнээ ирэх нэгдүгээр сарыг хүртэл борлуулах гэнэ. Тиймээс БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас төрөл бүрийн зар сурталчилгаанд дэмжлэг үзүүлэн ажиллана гэлээ. Мөн Солонгосын визний хариу түргэн гаргах асуудал гэх мэт Солонгосыг зорьж буй монгол иргэдийн тав тухыг хангахын тулд хичээх болно хэмээн 2018 Пёнчан өвлийн олимпын аялалын визний мэдүүлэг хүлээн авах, төлөөлөн гүйцэтгэх хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн юм.

БНСУ Пёнчаны өвлийн олимпыг байгальд ээлтэй ЭКО олимп болгохоор зорьсон бөгөөд тоглолт тус бүр Пёнчан, Ганнэнг, Жонсонг зэрэг Ганвон аймгийн 12 стадионд болох гэнэ. Энэхүү олимпод 95 орны 2900 гаруй тамирчин, 102 багц медаль бүхий спортын 15 төрлөөр өрсөлдөх гэнэ. Нийт 65 их наяд воны эдийн засгийн ашиг гарна хэмээн тооцож байгаа аж.

Сонирхуулахад, Өмнөд Солонгосын ардын аман зохиолд гардаг "Soohorang" буюу цагаан барыг тус улсад анх удаагаа болох гэж буй 2018 оны Өвлийн Олимпын наадмын бэлгэ тэмдэг болгохоор тогтжээ. Олимпын аварга болон шагналтнууд хагас килограмм жинтэй медаль зүүх бөгөөд медалиуд дунджаар 900-1000 ам.доллараар хийгдсэн гэнэ.  Олимпын алтан медаль хамгийн хүнд буюу 586 грамм байхаас гадна, мөнгө 580 грамм, хүрэл нь 493 грамм жинтэй, диаметр нь 9.25 см байх аж.

Монголын баг тамирчид гүйлтийн цан, тэшүүрийн төрлөөр эрхээ авахаар уралдаан тэмцээнүүдэд оролцож байгаа ба Паралимпын тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын төрлөөр олимпийн эрхээ авсан юм байна.  

Б.Бат-Эрдэнэ: Монголын баг тамирчдын ахлагчаар томилгодсон

/УИХ-ын гишүүн, 2018 Пёнчан өвлийн олимпын Монгол улсын багийн ахлагч/

Хүн төрөлхтөний эв нэгдлийн их баяр болох өвлийн олимпын наадамд оролцох тамирчиддаа урам зориг өгөх, хөгжөөн дэмжигчидээ явуулах гээд Монгол Улсын олимпод оруулах хувь нэмрийг  тодорхойлсон арга хэмжээ боллоо. Нью жуулчин турс компанийн хувьд 2004 оны Афины олимпоос эхлээд өвөл зуны  олон олимпын наадмуудад хөгжөөн дэмжигч, аялагчдыг зохион байгуулалттайгаар оролцуулж байсан туршлагатай. Тиймээс энэ удаагийн үйл ажиллагаанд БНСУ-ын элчин сайдын яам, БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпораци онцгой анхаарч, манай залуучуудын сайн таних Солонгосын нэр хүндтэй уран бүтээлчид, телевизийн алдартай дуучид хамтлагуудыг авч ирэн онцнрй ач холбогдол өгсөн үйл явдал болж байна.

Монголын тамирчид 1988 онд анх олимпын наадамд оролцож байсан. Олимпод оролцож эхэлсэнээс хойшхи 30 дахь жилийнхээ босгон дээр Пёнчан 2018 өвлийн олимпод орох гэж байна. Би Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа тул энэхүү наадамд оролцох монголын баг тамирчдын ахлагчаар намайг тохоон томилсон. Манай өвлийн спортын төрлийн тамирчид олимпод оролцох эрхээ авахаар тэмцээн уралдаануудад оролцож байна. Одоогоор паралимпын тамирчин Б.Ганболд маань олимпын эрхээ аваад байна.

Манай тамирчид Олимпын наадамд оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг гаргах түүнчлэн өмнөх амжилтаа урагш ахиаулах  зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. БНСУ-ын хувьд томоохон тэмцээн наадмуудыг зохион байгуулж ирсэн. Солонгосын дэвжээ монголчуудад ивээл өгөөжөө өгдөг. Монголын тамирчид Инчоны Азийн наадамд оролцсон тамирчид маань өмнөх бүх азийн наадмуудаас үзүлж байсан амжилтааа  ахиулсан.

Ер нь 2004 оноос хойш Монголын төрийн бодлого тодорхой, хууль эрх зүйн талаасаа, бүтэц зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн талаасаа биеийн тамир, спортын салбар дахь бодлогоо идэвхитэй сайжруулсан. Зөвхөн тамирчдын амжилт төдийгүй спорт гэдэг нийгмийн чухал ач холбогдолтой. Улс үндэстний оршихуйд хамгийн  чухал байр суурийг эзлэдэг ач холбогдолтой учраас монголын төр дэмжиж байгаа. Түмэн олон ч дэмжиж байна. Манай тамирчид ч урам зоригтой оролцож амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна.

Б. Ганболд: Амжилт гэдэг тухайн үедээ л ирдэг

/Олон улсын хэмжээний мастер/

Гүйлтийн цанын төрлөөр Сочи 2014 өвлийн олимпод оролцож байсан. Одоо БНСУ-ын  Пёнчан 2018 өвлийн олимпод орох эрхээ авчихаад бэлтгэл сургуулилтаа базааж байна.

2012онд анх цанаар хичэээллэж эхлээд нэг жил гарангийн дараа Сочи 2014 өвлийн олимпод оролцсон. Ирэх сард ОХУ ын Уфа хотод бэлтгэлээ хийж, 12 дугаар сард Канадад тэмцээнтэй. Он гараад нэгдүгээр сард Германд тэмцээнтэй байгаа. Хувийн бэлтгэлээ базааж байгаа ч амжилт гэдэг тухайн үедээ л ирдэг зүйл. Тиймээс бэлтгэл ханасан гэж болохгүй. Тэмцээнд оролцох зардлыг Үндэсний шигшээ баг болон Ус сувгийн удирдах газар, Ард санхүүгийн нэгдэл гаргадаг. Намайг ивээн тэтгэж, цалинжуулж байгаа та бүхнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй хичээх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
48199
4 эможи
keyboard_arrow_up