Автомашин түрээслэх эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байна

2017 оны 10 сарын 16

Автомашин түрээслэх эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгааг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд мэдээллээ. Жолоочтой түрээсийн үйлчилгээ эрхэлдэг зургаан компани байдаг бол жолоочгүй буюу автомашин түрээсийн VIP үйлчилгээ үзүүлдэг гурван компани байгаа ажээ. Тухайлбал, энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг “Жийп сервис” компани түрээслүүлэх жийп автомашиныхаа техникийн бүрэн байдлыг хангаж, шатахууныг нь дүүргэж өгдөг. Буцаан авахдаа мөн шатахуун дүүрэн байх шаардлага тавьдаг байна.

500 мянган төгрөгийн барьцаатай жийп автомашины түрээсийн төлбөр автомашины маркаас шалтгаалаад хоногийн 400-600 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Харин “Sixt” авто түрээсийн хувьд мөн л 500 мянган төгрөгийн барьцаа төлбөртэй бөгөөд 12 төрлийн автомашин түрээсэлдэг байна. Түрээсийн төлбөр машины маркаас хамаарч 69-600 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг талаар мэдээллээ. “Sixt” компани сүүлийн нэг жилийн хугацаанд жолоочгүй авто түрээсийн үйлчилгээний эрэлт 40 хувиар өссөн талаар онцолж байна. Тус компанийн мэдээлснээр түрээслэгч дунджаар 2-4 хоногоор автомашин түрээсэлдэг ажээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48169
0 эможи
keyboard_arrow_up