Дэлхийн оюутан, залуучуудын XIX их наадам эхэллээ

2017 оны 10 сарын 16

Дэлхийн оюутан, залуучуудын XIX их наадам өчигдөр /2017.10.15/ ОХУ-ын Сочи хотноо ёслол төгөлдөр эхэллээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотын Олимпийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Большой” мөст ордонд Дэлхийн оюутан, залуучуудын их наадмыг  нээж хэлэхдээ  "Янз бүрийн орноос ирсэн, олон үндэстний төлөөлөл болсон, өөр өөр шашин шүтлэгтэй залуус та бүхнийг нийтлэг үнэт зүйлс, зорилго, эрх чөлөө, аз жаргалын төлөө сэтгэл болон даян дэлхийд энх тайван, эв нэгдлийг цогцлоох эрмэлзэл, ихийг бүтээх хүсэл нэгтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна", - гэж тэмдэглэжээ.

Зураг

Дэлхийн зуны XXVII Универсиад болон Азийн өвлийн VII Олимпийн наадамд зориулсан үзүүлбэрүүдийг бэлтгэж байсан туршлагатай Игорь Крутой, Алексей Сеченов нар энэ удаагийн Дэлхийн оюутан, залуучуудын их наадмын “Сэрэлт” нэртэй, өргөн цар хүрээтэй шоу үзүүлбэрүүдийг дэглэсэн байна. Шоу нь экологи, ядуурал, боловсрол, эрчим хүч, мэдээлэл ба шинжлэх ухаан зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудад зориулсан 6 хэсгээс бүрдсэн ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48158
0 эможи
keyboard_arrow_up