Загварын ертөнцийн онцлох бүтээгдэхүүн “Launer”-ийн “Traviata“

2017 оны 10 сарын 14

“Launer” брэндийн "Traviata" гар цүнх загварын ертөнцөд онцлох бүтээгдэхүүнээр нэрлэгдлээ. Энэхүү цүнхийг худалдан авагчид нь сурвалжит язгууртнууд байгаа нь хамгийн их анхаарал татаж байгаа юм.

Arslan.mn

Английн Хатан хаан II Элизабет анх “Launer” брэндийн цүнхийг барьснаас хойш энэ брэнд олноо танигдсан байна. Мөн Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер хүндэт хэрэглэгчдийнх нь тоонд багтдаг байжээ. Өнөөдөр 1950-аад оны загварууд загварын ертөнцөд хүч түрэн орж ирж байгаатай холбогдуулан, “Launer” брэнд эргээд загварын чиг хандлагыг тодорхойлж эхэлснийг шинжээчид онцолж байна. Дөрвөлжин хатуу оруулгатай, бариулыг нь гол дизайнаа болгосон, оосрыг нь солих боломжтой "Traviata" цүнх 1300-4500 фунт стерлингийн үнэтэй ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48147
0 эможи
keyboard_arrow_up