“Uniqlo“-ийн үйл ажиллагааны ашиг 39 хувиар өсөж, 176 тэрбум иенд хүрчээ

2017 оны 10 сарын 14

Азийн жижиглэн худалдааны зах зээлд тэргүүлэгч "Uniqlo" компанийн үйл ажиллагааны ашиг 2017 оны санхүүгийн жилд 39 хувиар өсөж, 176 тэрбум иенд хүрсэн байна.

Arslan.mn

Мөн компанийн удирдлагууд ирэх оны ашиг 13.4 хувиар өснө гэж таамаглаж байгаа юм. Санхүүгийн эдгээр эерэг үзүүлэлт нь брэндийн үйл ажиллагааг олон улсын зах зээлд тэр дундаа Хятад болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад тэлснээс гадна бүтээгдэхүүний үнийг бууруулсантай холбоотой гэж тайлбарлажээ. Компанийн ТУЗ-ийн дарга Тадаши Яанай "Хилийн чанадад өсөлтөө нэмэгдүүлэхэд анхаарч байгаа" гэж мэдээлсэн юм. Сонирхуулахад, тус компанийн нийт орлогын 58 хувь нь Япон дахь зэх зээлээс төвлөрдөг байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48135
0 эможи
keyboard_arrow_up