АНУ-д шинэ ажлын байрны тоo 2010 оноос хойш анх удаа буурав
2017 оны 10 сарын 09
АНУ-д шинэ ажлын байрны тоo 2010 оноос хойш анх удаа буурсан дүнтэй гарлаа. Есдүгээр сард тус улсад шинэ ажлын байр 33 мянгаар буурсан байна.
"Харви" болон "Ирма" хар салхи Америкийн хөдөлмөрийн зах зээлд, тэр дундаа үйлчилгээний салбарт хамгийн их нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм. Эдийн засагчид өнгөрсөн сард АНУ-д 90 мянган ажлын байр шинээр бий болно гэж таамаглаад байсан. Үүнээс гадна наймдугаар сард 4.4 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард 4.2 хувь болжээ. Ингэснээр АНУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн 16 жилийн доод түвшинд хүрсэн байна. Харин тус улсын дундаж цалингийн хэмжээ өнгөрсөн сараас 0.5 хувиар өссөн бол жилийн хугацаанд 2.9 хувиар нэмэгдсэн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47922
0 эможи