Ким Чен Ун дүүгээ эрх баригч намын улс төрийн товчооны удирдах албан тушаалд томилов
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрийн дүүгээ эрх баригч намын улс төрийн товчооны албан тушаалд томиллоо. Түүний энэ үйлдлийг өөрийн гэр бүлийн гишүүнээ эрх мэдэлд илүү ойртуулж, дэглэмийнхээ хяналтыг чангатгах гэсэн оролдлого гэж ажиглагчид харж байна.
Өнгөрсөн бямба гарагт болсон тус улсын Ажилчдын намын хурлын үеэр Ким Чен Ун өөрийн эмэгтэй дүү Ким Ё Ченийг намынхаа суртал ухуулгын хэлтсийн дэд даргын албан тушаалд томилсон юм. БНАСАУ-ын үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр энэ үеэр Ким Чен Ун “Цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлэхээ дурдаад, АНУ-ын империалистууд цөмийн хүчээр айлган сүрдүүлж байна” гэжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тусгаарлагдсан БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд цорын ганц сонголт үлдлээ гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр энэ талаар илүү дэлгэрэнгүй болгоогүй ч цэргийн ажиллагаа явуулах талаар дурдсан байж болзошгүй гэж зарим улс төр судлаачид үзэж байгаа юм. Энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун "Цөмийн зэвсэг бол улсынхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах "хүчирхэг тогтоон барих хэрэгсэл" гэж мэдэгджээ.