АНУ-ын түүхэнд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг боллоо
2017 оны 10 сарын 03
АНУ-ын Лас Вегас хотын казиногийн ойролцоо өнгөрсөн ням гарагт кантри хөгжмийн наадам болж өнгөрчээ. Энэ эеэр зэвсэгт этгээд олны хэсэг рүү гал нээсэн байна. Халдлага орон нутгийн цагаар 22.30 цагийн орчимд болж 50 хүн амиа алдаж, 400 хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг 64 настай Стефан Паддок гэгч үйлдсэн бөгөөд гэмт этгээд Мандалей Бей буудлын 32 давхраас гал нээжээ. Цагдаа нар зочид буудал руу дайран орж зэвсэгт этгээдийг хөнөөсөн нь ил болжээ. Гэвч гэмт этгээд цагдаа нарыг ирэхээс өмнө амиа егүүтгэсэн байжээ. Уг халдлагагыг АНУ-ын түүхэнд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг боллоо гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
47685
1 эможи