1111 каратын алмааз 53 сая ам.долларын үнэд хүрлээ

2017 оны 9 сарын 28

Дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох алмааз эрдэнийг Лондон хотын үнэт эдлэлийн нэгэн худалдаачин Лауренс Графф 53 сая ам.доллараар худалдаж авчээ.

Лауренс Графф нь “Графф Даймонд” компанийн эзэн бөгөөд тэрбээр өнгөрсөн жил болсон дуудлага худалдааны үеэр анхны үнийн болзлыг хангаагүйн улмаас уг алмаазыг худалдан авч чадаагүй аж. Уг 1111 каратын эрдэнийн чулууг  Канадын “Лукара Даймонд” корпораци хоёр жилийн өмнө Бостваниас олборлосон бөгөөд 2016 оны зургадугаар сард болсон дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал авч байсан аж.

Алмааз эрдэнийн чулууг “Леседи Ла Рона” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Бостваны цвана хэлээр “бидний гэрэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Уг үнэт чулуу нь 2.5-3 тэрбум жилийн өмнө үүссэн бөгөөд теннисний бөмбөгийн хэмжээтэй ажээ. “Леседи Ла Рона” нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд олдсон хамгийн том үнэт эдлэлийн чулуу юм. Дэлхийн хамгийн томд тооцогддог алмаазыг 1905 онд Өмнөд Африкаас олборлосон бөгөөд 3106 каратын “Куллинан” алмааз юм.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47524
1 эможи
keyboard_arrow_up