Сиднейн сансрын агентлагийг байгуулна

2017 оны 9 сарын 27

Австрали улс сансар судлалын салбарыг хөгжүүлэхийн тулд судалгааны агентлаг байгуулахаар болжээ.

Австрали нь дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг боловч өөрийн гэсэн сансар судлалын агентлаггүй юм. Тус улсын үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Мишелиа Кэш хэлэхдээ “Австрали улс дэлхий нийтийн сансар судлалыг хурдацтай хөгжүүлэхэд голлох байр суурь эзлэх явдал зайлшгүй шаардлагатай байна” гэжээ.

Тэрбээр дотоодын  сансар судлалын өнөөгийн байдлыг тоймлон хэлээд, тусгай мэргэжлийн байгууллага байгуулж ажиллахыг уриалсан байна. “Энэ байгууллагыг байгуулснаар дотоодын  сансар судлалыг зохицуулах гол цөм нь болоод зогсохгүй олон улсын сансар судлалд хувь нэмрээ оруулах үүд хаалга нь болно” гэж М. Кэш онцлон тэмдэглэжээ. Ингэснээр олон шинэ ажлын байр бий болно гэж улстөрчид болон тус салбарын төлөөлөгчид үзэж байгаа юм.

Австралийн сансар судлалын холбооны мэдээлснээр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орноос Австрали, Исланд, хоёрт сансар судлалын агентлаг байдаггүй ажээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47479
0 эможи
keyboard_arrow_up