Шинзо Абэ: Парламентын доод танхимыг есдүгээр сарын 28-нд тараана
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эвслийн Засгийн газрын гишүүдэд хандан Парламентын доод танхимыг есдүгээр сарын 28-нд тараана гэж мэдэгдлээ.
Парламентын доод танхимын ээлжит бус сонгууль 10 дугаар сарын 22-нд товлогдсон гэж ойрын эх сурвалжууд мэдээлээд байна.
Солонгосын Хойгийн асуудал хурцадсан нь Шинзо Абэгийн рейтингийг эргэн сэргээсэн төдийгүй Парламентын доод танхимын олонх байр сууриа хадгалахад дэмжлэг үзүүлж магадгүй байгаа юм. Японы Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийн өмнө Токио хотын Захирагч Юрико Коикэ Үндэсний шинэ нам байгуулж, түүнтэй өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Үүнээс гадна тэрээр сургуулийн өмнөх болон дээд боловсрол, өндөр настнуудын ажлын орчин нөхцөлийг сайжруулахад зарцуулах 18 тэрбум ам.долларын эдийн засгийн багц төлөвлөгөө хэрэгжүүлэхийг Эдийн засгийн сайд Тосимицу Мотэгид үүрэг болгосон байна.