Саудын Арабийн эмэгтэйчүүд жолоо барих эрхтэй боллоо
2017 оны 9 сарын 27
Саудын Арабийн эмэгтэйчүүд ирэх зунаас автомашин жолоодох боломжтой болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Саудын Арабийн хаан Салман эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрөх тухай зарлигийг мягмар гарагт гаргасан байна.
Тус улс нь эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрдөггүй дэлхийн цорын ганц улс байсан юм.
Лалын шашинт бусад улс оронд эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрдөг бөгөөд Саудын Арабийн хоригийг “хүйсээр ялгаварлан гадуурхсан” хэрэг гэж дотоод, гадаадынхан ихээхэн шүүмжилдэг байсан билээ.
Саудын Арабиас АНУ-д суугаа Элчин сайд бөгөөд хунтайж Халед Бин Салман өчигдөр мэдэгдэл хийхдээ “Эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрсөн нь манай улсын хувьд “түүхэн” үйл явдал юм. Энэ бол цагаа олсон зөв шийдвэр” гэжээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47473
0 эможи