Оросуудын олонхи нь В.Путинийг Ерөнхийлөгчөөр ДАХИН СОНГОХЫГ дэмжиж байна

2017 оны 9 сарын 22

Оросуудын олонхи нь В.Путинийг Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллаасай хэмээн хүсч байгаа бол зарим нь түүний санал болгосон ямар ч хүнийг дэмжихэд бэлэн байгаа нь лхагва гарагт нийтэлсэн судалгааны дүнгээс харагдаж байгаа ажээ.

Arslan.mn

Москва хотод байрладаг судалгааны "Левада" төвийн 8 дугаар сарын 18-22-нд явуулсан судалгаанд хамрагдсан 48 бүс нутгийн 1 600 хүний 60 хувь нь "хэрэв ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль болвол В.Путинийг Ерөнхийлөгчөөр дахин сонгоно" гэж хариулжээ.
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 67 хувь нь “2018 оноос хойш В.Путин Орос улсыг дахин удирдахыг хүсч байна уу?” гэсэн асуултанд зөвшөөрсөн хариулт өгсөн болох нь судалгаанаас харагдаж байна. Мөн В.Путиний санал болгосон гэх нэр дэвшигчийг "Левада" төв зохиомлоор танилцуулахад 18 хувь нь тэр хүнийг дэмжинэ гэжээ.

2018 оны 3 дугаар сарын 18-нд Орос улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47309
0 эможи
keyboard_arrow_up