ОХУ-ын засгийн газар Украйны экспортод хориг тавина

2014 оны 6 сарын 20

Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко  ирэх долоо хоногт Брюссель хотод Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурна гэдгээ мэдэгдэж үүгээрээ Европын Холбоог түших бодлого баримтална гэдгээ албан ёсоор нотоллоо. Энэ хэлэлцээрт гарын үсэг зурснаар Украйн улс ирээдүйд Европын Холбоонд элсэх үүд хаалга нээгдэнэ гэсэн үг юм. Үүний өмнө ерөнхийлөгч асан Виктор Янукович энэ хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзсаны улмаас сөрөг хүчний дайралтад өртөж, улмаар огцорсон билээ. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсеный Яценюк өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд тус гэрээний улстөрийн харилцааг хамаарах хэсэгт нь гарын үсэг зурсан юм. Киев энэ хэлэлцээрийг зөвшөөрснөөр дотоодын зах зээл ялангуяа фермийн аж ахуйгаа хамгаалах бодлогоосоо татгалзах, Зүүн Украйн дахь уул уурхайн салбарт Европын Холбооны компаниудыг өрсөлдөх нээлттэй боломжоор хангах үүрэг хүлээнэ. Порошенко хямралд орсон эдийн засгаа тогтворжуулах амлалт өгсөн учраас Европын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлагатай. Украйн энэ хэлэлцээрт гарын үсэг зурснаар Москва эдийн засгийн гол холбоотноо алдах юм. Үүний хариу болгож  өчигдөр ОХУ-ын засгийн газар Украйны экспортод хориг тавина гэдгээ ч мэдэгдсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4730
0 эможи
keyboard_arrow_up