Ангела Меркель: Германчууд сонголтдоо эргэлзэхгүй байгаасай

2017 оны 9 сарын 20

“Германчууд төвийг сахих хэрэгтэй” гэж тус улсын Канцлер Ангела Меркель мэдэгдлээ. Тэрбээр энэ ням гарагт болох Парламентын сонгуультай холбогдуулан Германы "RTL" телевизэд ярилцлага өгсөн байна.

Arslan.mn

Хэрэв энэ сонгуулиар ялалт байгуулбал тэрбээр дөрөв дэх удаагаа Германы Канцлераар сонгогдох юм. Тэрбээр “Сонгуулийн дүн ямар гарахыг хэлж мэдэхгүй. Манай ард түмэн төвийг сахидаг. Христийн Ардчилсан холбоо нам энэ төв үзлийг гол зарчмаа болгодог. Ард түмнээ би сонголтдоо эргэлзэхгүй байгаасай гэж хүсэж байна. Үүгээр төвийг сахисан бодлого хүчирхэгжиж чадна. Одоогоор надад ямар нэг эвслийн талаар бодсон зүйл алга. Германы Альтернатив намтай эвсэл байгуулахгүй гэдгээ хэлж байсан. Зүүнийхэнтэй эвсэл байгуулахгүй. Энэ сонгууль Христийн Ардчилсан Холбоо, Христийн Социал намын талд сайнаар эргээсэй гэж хүсэж байна” гэж мэдэгдлээ. Түүнчлэн Ангела Меркель Христийн Ардчилсан холбооны кампанит ажлын үеэр "БНАСАУ- асуудлыг дипломат аргаар л шийдвэрлэх боломжтой" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр "Европчууд энх тайвны төлөө нэгдэх хэрэгтэй" гээд “БНАСАУ-ын дарангуйлагч Ким Чен Ун цөмийн бөмбөг туршиж байгаа нь санаа зовоож байна. Энэ асуудлыг бид дипломат аргаар л шийдвэрлэнэ гэж бодож байна. Бид өөрсдөд байгаа хүчээ ашиглаж бүгдийг хийх хэрэгтэй. Германчуудын дуу хоолой хэрэгтэй. Хэцүү ч байсан бид үүнийг хийх хэрэгтэй. Үүнээс өөр сонголт бидэнд байхгүй” хэмээн онцолжээ.

Ангела Меркель ХБНГУ-ын Канцлераар 12 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр энэ удаагийн кампанит ажлынхаа хүрээнд улсынхаа ажилгүйдлийн түвшнийг хамгийн доод түвшинд хүргэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээс гадна төсвийн төсвийн тэнцлийг сайжруулж, тогтвортой байдлыг бий болгоно гэж амлаж байгаа юм. Одоогоор түүний Христийн Ардчилсан холбоо, Христийн Социал холбоо бүхий Консерватив эвсэл урьдчилсан санал асуулгыг 36 хувийн саналтайгаар тэргүүлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47252
0 эможи
keyboard_arrow_up